Н.Сумъяа: Хэргийг газрын үзлэг дуустал хамгаалалт үргэлжилнэ

img

“Нарантуул худалдааны төв”-йин хүнсний зах өнөө өглөө шатаж буйтай холбоотойгоор Онцгой байдал, Нийслэлийн цагдаа, аврах ангиуд бүрэн бүрэлдэхүүнээр тус газар ажиллаж байна. Энэ үеэр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Сумъяагаас цөөн асуултад хариулт авлаа.

6

-Галын шалтгаан нөхцөлийг тогтоосон уу,  хэзээ тодорхой болох вэ?

-Одоогоор гал бүрэн гүйцэт унтраагүй, унтраах үйл ажиллагаа явагдаж байна. Үүний дараа хэргийн газрын үзлэг хийгдэнэ. Энэ үзлэгээр иргэдэд хичнээн төгрөгний хохирол учрав, галын шалтгаан нөхцөл юу байв гэдэг нь тодорхой болно. Түүний дараа албан ёсоор мэдээлэл өгнө.

5

-Цагдаагийнхан хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Нийслэлийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнүүд шатсан объектын хамгаалалтанд ажиллаж байна. Бид захыг бүрэн хамгаалалтанд авсан. Хэргийг газрын үзлэг дуустал бүрэн хамгаалалт үргэлжилнэ. Бидний үүрэг чиглэл бол энд цугласан ард иргэд болоод түрээслэгчдийн амгалан тайван, аюулгүй байдал тэдний эд хөрөнгийг бүрэн хамгаалах үүрэгтэй ажиллаж байна. Гарсан гал бүрэн унтарч дууссан тохиолдолд хэргийн газрын үзлэг хийгдэнэ.

6

-Гал бүрэн унтрахаар түрээслэгчдийг дотогш нэвтрүүлэх үү?

Нарантуулын хүнсний зах шатсан болохоор тодорхой хамгаалалтын зам гаргаад хүнсний захад үзлэг хийнэ. Нийслэлийн цагдаагийн газрын зүгээс мэдээлэхэд ийм байна.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АЛУУРЧИН 2 МАНААЧ:
Шөнө хоносон 2 манаач аа сайн шалгах хэрэгтэй. Наад 2 яргачин нь хүн алчихаад шатаасан.
2013-08-23