
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт болно. Өнөөдрийн хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн тухай, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Нийгмийн даатгалын байцаагчид ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам Засгийн газрын тогтоолын төсөл, Алтны олборлолтыг нэмэгдүүлэх тухай, “Мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ