Ман Сити Аваргуудын лигээс мултарч магадгүй болов

img

Английн Премьер лигийг хүчирхэг Манчестер Сити тэргүүлж яваа. Харин аваргуудын лигийн дэвжээ тэдэнд хатуухан байгаа бололтой. Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн А хэсгийн тоглолтод Манчестер Сити Италийн Наполид 2:0-ээр хожигдлоо. Эдисон Кавани энэ тоглолтод дубль хийснээр Наполи чухал ялалтыг авч чадсан. Давид Силвагийн цохилт ойсныг Балотелли нэмж цохин тооны харьцааг 1:1 болгосон ч тоглолтын эхэнд гоол хийж амжсан Кавани хоёрдугаар үед дахин гоолдсоноор тоглолт үндсэндээ дууссан гэж хэлж болно. Хэдийгээр Манчини Агуэро, Насри, Адам Жонсон нарыг солилцоогоор гаргаж хүчээ зузаатгасан ч тоглолт Наполигийн ялалтаар өндөрлөсөн. Ингэснээр Ман Сити хэсэгтээ гуравт бичигдэх боллоо. Наполи 8 оноотой, Ман Сити 7 оноотой. Дараагийн хэсэгт английн клуб хэсгийг 13 оноотой тасархай тэргүүлж яваа Байернтэй таарч тоглоно. Энэ тоглолтод заавал хожиж даалгавартайгаар Манчинигийн цэргүүд үлдэж байна. Эс тэгвэл Аваргуудын лигийн дараагийн шатанд гарах боломж тэдний хувьд дуусах юм. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

napoli 2-1 manc tonilog
2011-11-23
hahahaha man city ingeed duusch bgaa yum daa
2011-11-23
Manu 2r garch Real-tai taarhiin bna l daa www.terguun.net
2011-11-23