"Нарантуул" захад гарсан галыг унтрааж дийлэхгүй байна

img

  “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад өнөөдөр өглөө 06.10 цагийн үед гал гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Гоо сайхан, соёлын бараа, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг, үсчин, цайны газрын үйл ажиллагаа явуулдаг уг павильонд гарсан галыг унтраахаар онцгой байдлын алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа ч галыг унтрааж дийлэхгүй байна. Харин орлогоо алдахгүй байхыг хүссэн "Нарантуул"-ын задгай захын бусад наймаачид худалдаачид үйлчилгээгээ эхлүүлэхээр зэхжээ. Галын гарах үед  махны худалдаа эрхэлдэг худалдаачид зах дотроо байжээ. Учир нь "Нарантуул" худалдааны төвийн түрээслэгчид тус захын зүүн талын авто зогсоолоор дамжуулан Дүнжингарав худалдааны төвтэй холбосон зам тавих гэж байгааг эсэргүүцэж, ээлжээр зах дотроо хонож байгаа юм.   Тэдний хэлж байгаагаар дотроос ямар гал гараагүй бөгөөд гадаа юм буулгаж байгаа мэт чимээ гарч байснаа гал гарч эхэлсэн гэнэ. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгааг ч захын худалдаачид энэ бол санаатай хийсэн үйлдэл Нарантуулынхныг Дүнжингарав худалдааны төв рүү оруулах гэсэн бодлого хэмээн ярьж байсан юм. Гал гарснаас хойш гал сөнөөгчид худалдааны төв рүү хүмүүсийг нэвтрүүлэхгүй байна. Учир нь шатсан хүнсний зах дотор цайны газар олноор үйл ажиллагаа явуулдагтай холбоотойгоор хийн баллонууд нь дэлбэрч байгаа юм.   Онцгой байдлын газраас жил бүр галын аюулгүй байдлыг шалгаж, заавар зөвлөгөө өгдөг. Гэсэн хэдий ч тус захад байнга зөрчил, дутагдал илэрч, галын аюул­гүй ажиллагааны наад захын шаардлагыг хан­гаагүй байдлыг тэд хэлдэг. Тухайлбал, за­хын гадна талбайд зай зав­саргүй олон машин зогсч, галын машин орох  гарц гаргаагүй, цахил­гааны ил утсуудыг ямар ч хамгаа­лалтгүйгээр унжуулж орхи­сон, лангуу хоорон­дын зай хэт ойр­хон бай­гаа нь аюулгүй ажилла­гааг зөрчдөг. Мөн энд янз бүрийн химийн бодисын найрла­гатай будаг, тэ­сэрч дэл­бэрэх, шатамхай төрлийн бодис, газ бал­лон зэргийг худалддаг учраас эрсдэл өндөртэй байдаг байна. Дашрамд дурдахад, "Наран­туул" захаар өдөрт 50 гаруй мянга хүн үйлчлүүлдэг гэсэн судал­гаа байдаг юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

khishgee:
yanaa odoo ter olon hvnii baraag hen tulnuu aaaashshsh
2013-08-23
tungaa:
yun goe iin
2013-08-23
saraa:
aimaar yuma
2013-08-23