Оросыг шүүмжилж байхаар дотоод асуудлаа шийдсэн нь дээр

img

“Нью-Йорк таймс” сонинд ийм гарчигтай нийтлэл гарчээ. Оросын лидерүүдийн Москвад болох уулзалт  тагнуулчаас болж цуцлагдсан. ОХУ-ын эрх баригчдын үйлдэл Вашингтоны шүүмжлэлийн бай болох нь олонтаа. Сонин, яагаад бүх зүйлд Москва буруутай вэ гэсэн асуулт тавьжээ.   Хэрвээ Москва байгаагүй бол Сноуден Америкийн шүүхийн өмнө зогсч, Сирид иргэний дайн дуусч, Иран цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж, Украин, Гүржид ардчилал цэцэглэх байсан. Орос байнга Америкийн засгийн газрын шийдвэрийн эсрэг бодлого явуулдаг нь Вашингтоны шүүмжлэлийн бай бол болдог. Гэсэн ч нийтлэлийг бичсэн зохиогчийнхоор ОХУ, Нэгдсэн Улсад ноцтой аюул учруулахгүй. ЗХУ-тай харьцуулбал ОХУ ойрын үед аюул заналхийлсэн үйлдэл хийхгүй гэжээ. Гэсэн ч Америкийн засаг захиргаанд Хүйтэн дайны үеийг мартаагүй хүмүүс байсаар байгаа. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа Хятадтай харьцуулах юм бол тийм ч   сайн биш, хатуу ширүүн үгээр хамтын ажиллагааны концепцоо зөрчихөөргүй байгаа гэжээ. Нийтлэлийг бичигчийнхээр АНУ Оростой муу байгаа нь сэтгэл зүйн шалтгаантай. Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ-ын ялалт бүрэн төгс биш байв. Яагаад гэвэл ЗХУ чөлөөт зах зээл рүү шилжихээс татгалзсан. Харин одоо В.Путин улс орноо ардчиллын үнэт зүйлсээс холдуулж байна.   Вашингтон Москваг шүүмжлэхдээ алдах юмгүй ч “Нью-Йорк таймс”-ынхаар “үндэсний нууц”-аа хадгалах, тухайлбал, Эдвар Сноуден мэтээс, Сири, Ираны бодлогоо сайжруулах талд илүү анхаарал хандуулж байсан нь дээр байсан. Оросыг шүүмжилж болно. Гэхдээ Москвагийн бодлогыг бодитой өөрчилж болох тийм л асуудал дээр. Сочигийн олимпиадыг бойкотлох, Гүржийг НАТО-д элсүүлэх, пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлэх зэрэг нь Москвагийн бодлогыг өөрчлөх боломжгүй. Америкийн засаг захиргаа үнэхээр В.Путинд “хичээл заах” гээд байвал эхлээд улс орондоо эмх замбараатай байдал тогтоох хэрэгтэй. Үүнийг тогтооход манай удирдлагуудад хангалттай ухаан мэдлэг байгаа гэж “Нью-Йорк таймс” бичжээ. Д.Од  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eo eo eo:
oros oroi deed ochirvaani yum baindaa yumar genen shazgai ve
2013-09-08
zochin:
USA heterhii daranguilagch oron.gazriin baylagiig n tsulmuchuud l yvaad ugnu.OXU uunii esreg temzdeg.olon jishee bn.Irak,Afrikiin ulsuud,Latin amerik g.m.Oros,iran Hoid solongos niileed USA g but nirge
2013-08-23