“Хариу нэхээгүй тус” аян-д нэгдэхийг уриалав

img

  Монголын Залуучуудын холбооноос амьдралын түвшин доогуур айлын хүүхдүүдэд тусладаг “Хариу нэхээгүй тус” аяныг энэ долоо хоногийн ням гарагт зохион явуулна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ удаагийн аян Чингисийн талбай дээр өглөө 09 цагаас оройны 22 цаг хүртэл үргэлжлэх юм.   Амьжиргааны баталгаажих түвшин доогуур амьдралтай айлын бяцхан хүүхдүүдэд зориулсан “Хайраар дүүрэн хайрцаг”-т иргэд хичээлийн хэрэгсэл, ном дэвтэр, ил захидал гээд тэдэнд тус болох зүйлсээ хийх боломжтой аж. Монголын залуучуудын холбооноос энэхүү аянд идэвхитэй оролцохыг иргэддээ уриаллаа. А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ