
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тээврийн хэрэгслийн бичиг баримтаа замын цагдаад хураалгаж, торгуулсан тухай өчигдөр өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн билээ. Тодруулбал тэрээр “Баларсаан. Бичиг баримтаа хураалгаад, торгуулчихлаа ” хэмээн бичсэн юм.
Харин зарим хүмүүс "сайдыгаа торгоод, алуулсаан" хэмээн хариу жиргэж байсан бол шоу хэмээн хүлээж авах хэсэг ч байсан юм. Харин сайдыгаа торгосон замын цагдаа Г.Баярсайханыг Хууль зүйн яамнаас шагнажээ. Дашрамд дурдахад Х.Тэмүүжин сайд жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль зөрчсөн тул бичиг баримтаа хураалгаж, торгуулсан гэнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ