Хэрцгий эцэгт өмгөөлөгч хэрэгтэй хэмээн шүүх хурал хойшилжээ
Төрсөн эцэг нь таван настай хүүгийнхээ биед мэс хүргэн гэмтээсэн ноцтой хэрэг өнгөрөгч тавдугаар сард гарсан билээ. Тэгвэл төрсөн хүүгээ хэрцгийгээр гэмтээсэн 46 настай Н.Довжинсүрэн гэгчийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгасан. Түүнд Эрүүгийн хуулийн 181.3, 100.1-т зааснаар хэрэг үүсгэж шалгаж, шүүх хурал өнөөдөр товлогдоод байсан юм.
_
Баянзүрх дүүргийн шүүхэд 09.00 цагт эхэлсэн шүүх хурлыг шүүгч Л.Ганзориг даргалж, өмгөөлөгчөөр З.Оюундэлгэр, хохирогчоор шүүгдэгчийн эхнэр О.Болормаа нар оролцсон. Тэгвэл уг шүүх хурал энэ сарын 29-ний өдрийн 13.00 цаг хүртэл хойшилсан байна. Шүүх бүрэлдэхүүн хтөрсөн хүүгээ хохироосон эцэг болох шүүгдпэгч Н.Довчинсүрэнг өмгөөлөгчтэйгээр шүүх хуралд оролцох ёстой гэж үзсэн тул ийнхүү шүүх хурал хойшлуулжээ.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ