Аффлек Бэтмэн болно

img

  Холливудын жүжигчин, найруулагч Бен Аффлек олон арван комикс, хүүхэлдэйн киноны гол баатар Бэтмены дүрд тоглох болжээ. Кино 2015 онд дэлгэцэнд гарна. “Warner Brothers”-ын ерөнхийлөгч Грэг Сильверман “Энэ дүрд тусгай жүжигчин хэрэгтэй байсан юм. Бен Аффлек яг таарна” гэжээ.

Сарьсан багваахайн дүрд хувирах Аффлекийн тоглох кино “Бэтмен-Супермэн” гэсэн ажлын нэртэй байгаа аж. Супербаатрын дүрийг бүтээж байгаа найм дахь жүжигчин нь Аффлек болж байна. Анхны Бэтмен 1943 онд Люис Уилсон болж байсан бөгөөд Жорж Клуни, Майкл Китон, Вэл Килмер, Кристиан Бэйл нар удаах баатруудын дүрд тогложээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ