С.Оюун: Байгаль ээлтэй технологи ашиглагчдыг төрөөс дэмжинэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн тухай, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Нийгмийн даатгалын байцаагчид ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам Засгийн газрын тогтоолын төсөл, Алтны олборлолтыг нэмэгдүүлэх тухай, “Мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм.
6
13.30 цагт эдгээр хэлэлцсэн асуудлуудаас онцлон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнгөрсөн оны хавар байгаль ээлтэй технологи үйл ажиллагаандаа ашиглаж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эрчим хүч хэмнэсэн гэрэл цахилгаан үйлдвэрлэдэг, нарны, салхины, усны зэрэг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эрхэлдэг, тоног төхөөрөмж нийлүүлдэг аж ахуйн нэгжийг дэмжихээр болжээ. Энэхүү ногоон эдийн засгийн бодлогыг дэмжсэн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийг төрөөс дэмжихдээ борлуулалтын албан татвараас чөлөөлөх болсон аж. Одоогоор ногоон хөгжлийн дэмжсэн 800-900 орчим тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн жагсаалт бүртгэлтэй байгаа ба эхний ээлжинд 41 тоног төхөөрөмжийн худалдааг борлуулалтын албан татвараас чөлөөлж байгаа аж. Уг жагсаалтыг жил бүр нэмэгдүүлж, байгаль ээлтэй технологи ашиглагчдыг дэмжиж ажиллахаар болсон гэж мэдээллээ.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ