Рупи хамгийн эрчимтэй унаж байна
Энэтхэгийн чинээлэг иргэдийн нэг Мукеш Амбани рупигийн ханшны уналтаас мөнгөнийхөө дөрөвний нэгийг алдсан гэж “Bloomberg” мэдээлж байна. Тэрбээр “Reliance Industries” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын алба хашдаг. Мукешийн хөрөнгө 17,5 тэрбум ам.доллартай байсан бол хэдхэн сарын хугацаанд 5,6 болтлоо буурсан аж.
Энэтхэгийн рупи дэлхийн улс орнуудын валютаас ханш нь хамгийн их унаж байгаа мөнгөн тэмдэгтийн тоонд орж байгаа юм. Өнгөрөгч пүрэв гаригт нэг ам.доллар 65,275 рупитэй тэнцэж байсан нь түүхэнд тэмдэглэгдэхээр сөрөг амжилт болоод байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ