Улаанбаатарт 24 градус дулаан байна
Төвийн болон зүүн зүгийн нутгаар үүлшиж зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говиор 30-35 градус, говийн нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Харин нийслэлд үүлшинэ . Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ