Байлдагчаа дарамтлан зүү залгиулжээ
Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах Хилийн цэргийн 0311-р ангийн байлдагч Х-г ахлах офицер нь дарамталж, дөрвөн ширхэг зүү залгиулсан хэрэг гарчээ. Х нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат бөгөөд тус ангид энэ хавар татагдан очсон байна. Түүнийг зүү залгисан гэж худлаа хэлсэн хэмээн дарга нар нь ар гэрийнхэнд нь мэдэгдэж, нилээд хүндэрсэн хойно нь Улаанбаатар хот дахь Цэргийн нэгдсэн эмнэлэгт авч ирэн хэвтүүлжээ. Харин түүнийг ирэх нэг дэх өдөр хагалгаанд оруулахаар болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ