Б.Галсансүх дэлхийн яруу найргийн фестивальд оролцож байна
Оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом" яруу наадмын тэргүүн шагналт, модернист яруу найрагч Б.Галсансүх Македон улсад зохиогдож буй Дэлхийн яруу найрагчдын 62 дугаар фестивальд оролцож байна.
Дэлхийн яруу найрагчдын их чуулганд манай улсаас өмнө нь яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Г.Аюурзана, Дан.Нямаа, Ц.Бавуудорж, зохиолч Б.Золбаяр, нэрт гүүш Ж.Гэндэндарам нар оролцож байсан юм.
Энэ жилийн фестивальд уригдсан модернист найрагч маань дэлхийн олон орны "тэнгэрийн харьяат"-уудад англи, монгол хэлээр шүлгээ уншиж сонирхуулж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ