Ш.Сайхансамбуу: Гурван сарын дотор хохирлыг барагдуулах болно
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг павильонд өчигдөр 06.10 цагийн үед гал гарснаар их хэмжээний хохирол учирч, хүний амь нас эрсэдсэн. Одоогоор зоорийн давхар руу цөмрөлт, нуралт үүсэх магадлалтай, шинжээчид болон ажлын хэсгийнхний ажилд саад болох, болзошгүй аюул зэргээс сэргийлж өнөөдөр тус захыг ажилуулахгүй байх шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл тус захын эзэн Ш.Сайхансамбуу өчигдөр түрээслэгчдийн төлөөлөлтэй уулзсан байна.
Энэ үеэр тэрбээр "Гал гарсан явдалд харамсаж байна. Галын шалтгаан тодорхой болох байх. Одоо шалгаж байгаа. Та бүхэн сандарч үймэлдээд яахав. Учир нь олдоно. Гарсан хохирлыг гурван сарын дотор барагдуулах болно" гэжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ