Монголын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт буруутгагдан хоригдож байсан хоёр цагдааг шүүхийн шийдвэрээр суллажээ. Тэдгээр цагдаа нар нь 2006 онд 28 настай Ш.Алтантуяаг хулгайлж, биед нь цэргийн зориулалттай тэсрэх бөмбөг уяж, дэлбэлсэн хэрэгт буруутгагдан 2009 онд шүүхээс цаазаар авах ял сонсоод байсан юм. Гэвч давж заалдах шатны шүүхээс өмнөх шүүхийн шийдвэрийг эрс үгүйсгэж, цагдаа нар түүний биед тэсрэх бөмбөг уясан боловч түүний амийг хөнөөх зорилгогүй байсан гэж үзжээ.
Б.ОдонУншиж байна |