
Туркийн ерөнхий сайд Тайип Эрдоган зурагтын шууд нэвтрүүлэгт орж байгаад нулимс унагажээ. Тэрбээр “Ах дүү мусульман” хөдөлгөөний нэгэн төлөөлөгчийн захидлыг уншиж 17 настай охиноо алдсан тухай уншихдаа хоолой зангируулан уйлсан байна. Сэтгэлийн хөдөлгөөнөө дарсны дараа ерөнхий сайд сэтгүүлчтэй яриагаа үргэлжлүүлж өөрийнхөө гаргасан байдлаа тайлбарлажээ.
“Би хүүхдүүдтэйгээ хамт бага цаг хугацаа өнгөрүүлдэг. Ихэнхдээ шөнийн хоёр цагт унтаж байхад нь ирдэг.Аль-Бетагийн захидлыг уншиж байхдаа хүүхдүүдээ санасан. Исламын ертөнцөд энэ аймшигт туршлага сэрэмж болно гэж найдаж байна. Залууст ч энэ захидал их сургамж болох байх. Би одоо ерөнхий сайдын хувиар бус жирийн иргэний хувиар ярьж байна” гэжээ.
Сүүлийн үед Туркийн ерөнхий сайд Каирт болж байгаа үйл явдалд ихээхэн санаа зовинож буйгаа илэрхийлж байгаа билээ. Тэрбээр энэ бүхний ард Израиль байгаа хэмээн ил тод хэлж байгаа юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ