
Хятадын Чунцин хотын намын дарга Бо Шилайныг шүүх ажиллагаа дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Түүнийг хээл хахууль авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутгаж байгаа юм.
Шүүх хурал Шаньдуны Жинань хотод дээд зэргийн хамгаалалтын дор явагдаж байна. Өнгөрөгч пүрэв гаригт болсон хуралдаан дээр Бо Шилайн хахуулийн талаарх гэрчүүдийн тэр тусмаа эхнэрийнхийгээ ор тас үгүйсгэсэн байна.
Хуралд гадаадын хэвлэл мэдээллийнхнийг оролцуулахгүй байгаа ч шүүхийн явцын талаар хятад хэл дээр блогт мэдээлж байгаа аж. Ажиглагчдын үзэж байгаагаар Бо Шилайгийн шүүх хурал Хятадын улстөрийн уламжлалт бодлогоосоо татгалзаж байгааг харуулж байгаа бололтой.
Бо нь Хятадын Коммунист намын улстөрийн товчооны долоон гишүүний нэг байсан юм. Бо Шилайгийн хэрэг Хятадын элитүүдийн дунд гарсан хамгийн дуулиантай хэрэг болоод байна.
Түүний эхнэр Гу Кайлай Хейвуд гэгч Британийн бизнесмэн эрийн үхэлд буруутгагдан цаазаар авах ял сонсоод байгаа юм. Хятадын хэвлэлд бичсэнээр Гу Кайлай британи эртэй тохиролцоонд хүрч чадаагүй тул хороосон гэдэг. Чунцины цагдаагийн газрын дарга ч мөн хоригдох ял авсан билээ.
Бо Шилай Хейвудын хэрэгт орооцолдсон хамгийн том албан тушаалтан. Бо Шилай шүүх хурал дээр эхнэрийнхээ өгсөн мэдүүлгийг эрс үгүйсгэж миний эхнэр сул дорой хүн. Түүнд дарамт шахалт үзүүлсэн гэжээ. Гу Кайкай Нил Хейвудыг хүүгийнх нь амь насанд заналхийлсэн гэж хэлж байсан байна. Тэрбээр бизнесмэн Сюй Минээс бэлэг авч байсан гэж мэдүүлсэн бөгөөд Бо Шилайныг ч түүнээс хахууль авсан гэж үзэж байгаа аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ