Толгой сайтай жүжигчин бүсгүй
“Х түц” хамтлагийн залуу жүжигчин А.Туяа өөрийгөө “толгой сайтай” гэж тодорхойлдог. Түүнийхээр хошин урлагийн жүжигчний сэтгэх чадвар нь бусад жүжигчдээс илүү хөгжсөн байдагт аж. Энэ тухайгаа нэгэн хэвлэлд ярихдаа “Ямар ч дүрд хурилт сайтайн дээр хурдан шаламгай гээд давуу тал олонтой нь хошин урлаг. Нуулгүй хэлэхэд, надад драмын театраас хошин урлагийн хамтлаг хавьгүй дээр санагддаг. Драмын тайзнаа гоё дүр бүтээх хүсэл жүжигчин бүрт л байдаг. Гэхдээ би цаашид хошин урлагийн тайз дээр л амьдрах байх” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ