
Виржиния мужийн Хэмптон дахь Холливудын од Женнифер Лопесын хашаанд түүнийг байхгүй хойгуур зургаа хоногийн турш нэгэн этгээд тансагласан тухай Америкийн хэвлэлүүд бичиж байна.
Жон Дубис гэгч эрэгтэйг бусдын өмчид халдсан. Эвдэн сүйтгэсэн хэмээн буруутгаж баривчилжээ. Жон бассейны дэргэд байрласныг хөршүүд нь одын гэрт засвар үйлчилгээ хийж байгаа нэгэн гэж бодсон гэнэ. Тэрбээр машинаа хүртэл паркалж байсан ч хамгаалагч нь огт анзаараагүй байна.
Жон Дубис интернэтэд Жей Логийн гэрийн хашаанд авахуулсан зургаа тавьж амжжээ. Тэрбээр цагдаад мэдүүлэг өгөхдөө зүгээр нэг байгаагүй хог шороог нь шүүрдэн тусалж байсан гэжээ. Одын хашаанд тансаглагч өмнө нь гал унтраагчаар ажиллаж байсан. Харин одоо түүнийг сэтгэцийн эмнэлэгт хүргэжээ. Түүний машин дотроос Барак Обама болон бусад алдартнуудад бичсэн захидал олдсон байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ