Тайгер Вудс зочид буудалд гомдолложээ

img

  Дэлхийн нэг номерын гольфчин Тайгер Вудс Barclays Pro- Am сонгон шалгаруулалтын тэмцээнд оролцохоос татгалзжээ. Тэрбээр зочид буудлын хэт зөөлөн ор дэрнээс болж бага зэргийн гэмтэл авсан гэж тайлбарласан байна. “Миний нуруу, хүзүү хөшсөн байсан. Энэ нь буудлын хэт зөөлөн ор дэрээс болсон байх. Унтахад хэцүү байсан” гэжээ. Өмнө нь нуруу тань өвдөж байсан уу гэхэд гэртээ ямар ч асуудал байгаагүй хэмээн сэтгүүлчийн асуултад хариулжээ.   Barclays Pro-Am нь аваргуудын тэмцээн бөгөөд эцэст нь улирлын шилдэг гольфчин шалгаруулдаг юм.  Тэмцээн дөрвөн долоо хоног дөрвөн үе шатаар явагддаг.  Вудсээс гадна Рори Макилрой, Адам Скотт нар шилдэгт өрсөлдөж байгаа юм. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

golf:
Алцганах юм даа, хvмvvс
2013-08-25