Холливудын жүжигчин В.Путинд захидал илгээжээ

img

  Жүжигчин Ким Бейсингер ОХУ-ын ерөнхийлөгчид хандан 18 халимыг далайд тавихыг хүссэн захидал илгээжээ. Эдгээр ховордсон төрлийн цагаан халимыг Жоржия муж руу явуулах байсан ч Оросын нэгэн далайн хүрээлэнд үлдээсэн аж. Ким цагаан халим мөхөж сүйрч байгаа амьтны төрлийн нэг гэдгийг сануулаад байгальдаа байвал өсч үржих нь хавьгүй дээр гэжээ.   Тэрбээр “Энэ халимнуудыг өрөвдөлтэй хувь тавилан хүлээж байна. Сүүлийн жилүүдэд дөрвөн цагаан бас өөр төрлийн хоёр халим амьтны хүрээлэнд нас барсан. Далайн амьтныг хамгаалах талаар таны хийсэн үйлдлийн төлөө талархаж байна. Одоо таныг эдгээр халимыг төрөлх далайдаа буцахад нь тусалж өгнө үү гэж хүсэх байна” хэмээн захидалдаа бичжээ. Оросын ерөнхийлөгч амьтан хамгаалах үйлсэд идэвхтэй оролцдог бөгөөд түүний хяналтын дор “Цагаан баавгай”, “Ирвэс-Цасны барс”, “Белуха-Цагаан халим” зэрэг хөтөлбөрүүд хэрэгждэг юм. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ