
Стив Балмер орны хүнийг нь олмогц тэтгэвэрт гарахаар болжээ. “Тэтгэвэрт гарахад яг таарсан цаг үе гэж байхгүй. Харин одоо зөв цаг. Бидэнд шинэ удирдлага хэрэгтэй. Компаниа цааш нь минийхээс урт хугацаанд аваад явах удирдагч хэрэгтэй” гэж Балмер хэлсэн байна.
“Майкрософт” Балмерын орыг залгамжлах хүнийг хайх тусгай хороо байгуулжээ. Энэ хороонд Билл Гейтс орсон байна. Балмер 2000 онд Билл Гейтсийн оронд компанийн тэргүүнээр ирж байсан юм. Топ менежерүүд 1973 онд Харвардад суралцаж байхдаа танилцаж Стив Балмер 1980 онд “Майкрософт”-д ирж байв. Стивен Энтони Балмер 1956 оны гуравдугаар сарын 24-нд АНУ-ын Детройтод төрсөн. Дэлхийн тэрбумтнуудын тоонд 14,5 тэрбум ам.долларын хөрөнгөөр бичигддэг юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ