Дэлхийг хагас метрийн зузаантай бүрхэнэ

img

  Маккавари их сургуулийн профессор, геологч Бернард Вуд цэнхэр гаригийн маань хэвлийд дэлхийг бүхэлд нь хагас метрийн зузаанаар бүрхэх хэмжээний алт байгааг тооцон гаргасныг “Nature” сэтгүүлд нийтэлжээ. Профессор Вуд болон түүний нөхөд нарны тооллын 4.5 тэрбум жилийн тэртээхээс эхлэн тооцоо хийсэн байна. Бид дээр дурдсан их хэмжээний алтны 99 хувь нь газрын гүнд байгааг гэж хэлж чадах байна гэж профессор хэлжээ. Дашрамд дурдахад далайн ёроол, дэлхийн төв рүү хийх судалгаанд Хятад, Япон зэрэг орон асар их ач холбогдол өгч байгаа бөгөөд олон улсын хамтарсан экспедиц ажиллаж байна. Нар баруунаас манддаг байжээ Ойролцоогоор 4.5 тэрбум жилийн өмнө манай гаригийн амьдралыг үндсээр нь өөрчилсөн үйл явдал болжээ. Магадгүй амьдрал эндээс ч эхэлсэн байхыг эрдэмтэд үгүйсгэхгүй байна. Энэ үед сар бий болжээ. Өөрөөр хэлбэл дэлхий Марстай төстэй гаригтай мөргөлдсөнөөр бид сартай болсон гэнэ. Америкийн эрдэмтдийн компьютерт оруулсан тооцоогоор одоо манай гариг байгаа орон зайд сар байсан бөгөөд дэлхий хавьгүй хурдан эргэлддэг байжээ. Гэхдээ өөр зүгт. Энэ үед хоног ердөө л дөрвөн цаг үргэлжилж нар баруунаас манддаг байсан гэнэ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Маш их үндэслэлгүй таамаглал байна даа
2013-08-26
zochin:
согтуу хүний яриа шиг юм бичиж дээ
2013-08-26
Amidral:
Ninja nap ajilgvi blxin bna lda alt nd bish usand ywax bolox wde
2013-08-25
Моон:
Инженер Гарин номыг унш
2013-08-25
bubaa:
naad altaar chin tegeed yuu hiih ve dee!??uuh usgui boloh ved altan uulaar ch yaah vee dee ,xexexe!!!!
2013-08-25
kkkkk:
манай нинжа нар дуулчихвал хуйлрах байх даа дуугай дуугай ккккккк
2013-08-24