ТОП-20 индекс 2 өдрийн турш өсөлттэй гарчээ

img

  Монголын Хөрөнгийн бирж дээр энэ долоо хоногийн сүүлчийн өдрийн арилжаагаар нийтдээ 81 хэлцэл хийгдэж, 31 хувьцаат компанийн 66062 ширхэг үнэт цаас арилжжээ. Энэ өдөр тендер саналын болон багцын арилжаа хийгдээгүй бөгөөд энгийнээр арилжсан үнэт цаасны үнэлгээ нийтдээ 2 сая 764 мянга 726700 төгрөг болсон байна.   ТОП-20 индекс сүүлийн хоёр өдрийн турш өссөн бөгөөд баасан гарагийн арижаагаар 13808.10 нэгж болж, өмнөх өдрөөсөө 124.72 нэгжээр буюу 0.91 хувиар өссөн байна. Үнэт цаасны ханш нь өссөн 16 компани байсан бол 7 компанийх тогтмол байж, 8 ХК-ийн ханш буурсан үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал хамгийн өндөр буюу “Уран барилга” компанийн үнэт цаас 15 хувиар өссөн бол “УБ-БҮК”-ийнх 14.96 хувь, “Баянтоорой” ХК-ийнх 14.82 хувиар тус тус өсчээ. Харин “Сор”ХК-ийнх 15 хувь, “Баялаг Налайх” ХК-ийнх 13.82 хувь, “Монноос”ХК-ийнх 12.5 хувиар тус тус хувьцааны ханш нь буурсан байна. А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ