
Монголбанк өчигдөр 1 долоо хоногтой 337.3 тэрбум төгрөгийн Төрийн банкны үнэт цаас /ТБҮЦ/-ыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр өнгөрсөн баасан гарагийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1066.5 тэрбум төгрөг болжээ.
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг билээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ