
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн битүү дээвэртэй хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг павильонд өчигдөр 06.10 цагийн үед гал гарснаар их хэмжээний хохирол учирсан. Онцгой байдлын албан хаагчид хүч нэмэгдүүлэн галын тархалтыг зогсоож, галыг бүрэн унраасан. Гал унтраах ажиллагаанд онцгой байдлын 6 ангийн 144 албан хаагч, 24 автомашин ажиллалаа. Аврагчид галын голомтоос бүрэн шатсан байдалтай нэг хүний цогцсыг гаргасан. Тэгвэл энэ нь хүүхдийн цогцос байжээ.
Энэ хэрэгтэй холбоотойгоор онцгой комиссынхон гал гарсан шалтгаан нөхцөл болоод хэр хэмжээний хохирол учирсаныг тооцоолохоор ажиллаж байн.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ