
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр “Дүнжингарав” худалдааны төвд сурагчийн дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн худалдааны нээлт одоо 14.30 цагаас болох юм.
Энэ жилээс манай улс анх удаа хониныхоо ноосыг боловсруулан, Солонгос улсад даавуу үйлдвэрлүүлж, дотооддоо өөрсдөө сурагчийн дүрэмт хувцасаа оёж байгаа билээ. Ингэснээр манай улсын хөнгөн үйлдвэрийн салбар сэргэх хандлагатай байгаагаар тогтохгүй, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаа эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн чанартай хувцасаар хангаж байгаа юм.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ