”Петровис” ХХК Олимпын аваргууддаа 4 жилийн шатахууны хэрэгцээг нь ”шатахууны карт”-аараа олголоо

img

Петровис компани нь нийгмийн хариуцлагыг өндөрт тавьдаг, нийгмийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний нефть бүтээгдхүүний томоохон компаний нэг билээ. Үүний нэг илрэл нь Петровис ХХК  спортыг дэмждэг байгууллага бөгөөд 2010 оны Монгол улсын Буудлагын аварга шалгаруулах тэмцээнийг бүрэн ивээн тэтгэж зохион байгуулсан ба Олимпийн аваргууд болох О.Гүндэгмаа, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Д.Баатаржав нарт 4 жилийн шатахууны хэрэгцээ болох нийт 125 000 000 төгрөгийн шатахууныг “Петровис Шатахууны карт”-аараа олгож, урамшуулж  байгаа билээ.

Тус компаний “Шатахууны карт” нь салбартаа анхдагч  бөгөөд 8 дах жилдээ тасралтгүй амжиллтай ажиллаж, өнгөрсөн онд интернет үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнээр хэрэглэгчдийн хэрэгцээ шаардалгыг хангасан  үйлчилгээ болж чадсан.

Монгол улсынхаа нэр алдрыг тив дэлхийд цуурайтуулан, Монгол цустай  хүн бүхний зүрх сэтгэлийг баярлуулан омогшлыг төрүүлж, нэгтгэсэн Олимпын Их Аваргууддаа “Петровис” ХХК-ий хамт олны өмнөөс цаашдын улс,тив дэлхийн тэмцээн уралдаан,  дараагийн Лондонгийн олимпын наадамдаа амжилттай оролцож Монгол түмнийхээ цог хийморийг өндөрт өргөж явахыг хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ