Галзуу чоно гурван хүнийг гэмтээжээ
Увс аймгийн Тэс суманд чоно айлын хашаанд орж, гурван хүнийг гэмтээжээ. Энэхүү дуудлага өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газарт 04.00 цагийн үед ирсэн байна.
Болсон явдлыг тус аймгийн Онцгой байдлын хэлтэсээс тодруулахад, “Өчигдөр өглөө 04.00 цагийн үед галзуу чоно гурван хүнийг бэртээлээ гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Энэ дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газраас найман хүний бүрэлдэхүүнтэй баг тус сумыг зорьсон. Тэс сум аймгийн төвөөс 160 км-ын зайтай байдаг. Бидний очиход тус сумаас гаргасан ажлын хэсгийнхэн чоныг устгасан байсан. Чононд хазуулсан гурван хүн одоогоор аймгийн эмнэлэгт эмчлүүлж байна. Нэг хүний биеийн байдал жаахан хүнд байгаа" гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ