Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Галзуу хулгана” тоглоомын нээлт өнгөрсөн баасан гаригт болжээ. Тус тоглоом нь 680 метр урт, 40 метр өндөр бөгөөд цагт 80 километр хурдалдаг юм байна. “Галзуу хулгана”-д нэг удаа 24 хүн сууж тоглох боломжтой бөгөөд тасалбарын үнэ 6 мянган төгрөг байх ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ