Залуучуудын өдөрлөг эхэллээ
ХАХНХЯ-аас санаачлан МЗХ хамтран зохион байгуулж буй ”Монголын залуучуудын өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээ өнөөдөр Чингисийн талбайд 14.00 цагт эхэлж байна. Жил бүрийн энэ өдөр монголын залуучуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ удаад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэж байгаа юм.
6
Монголын залуучуудын өдрийн хүрээнд өнөөдөр 20.00 цагаас Чингисийн талбайд Залуучуудад зориулсан шоу тоглолт болно. Энэхүү үдшийн цэнгүүнд залуучуудын сонсох дуртай хамтлаг, дуучид ирж ая дуугаа өргөн залуустай нэгэн үдшийг хамт өнгөрүүлэх юм байна.
6
Тухайбал, дуучин МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Лхагвасүрэн, СТА A-Cool, Бичүү, Баярцэцэг, Дэлгэрмөрөн, Реппер Жи, Хар сарнайн Амраа болон Дижитал, Татар, Лемонс, Fire, Киви, Мотив, Anemone, Victory зэрэг хамтлаг дуучид оролцох юм.
t
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ