Залуучуудын өдөр шоугаар үргэлжилнэ
Өнөөдөр Монголын залуучуудын өдөр тохиож буй. Монголын залуучуудын хөдөлгөөн анх 1921 онд үүсч, үе үеийн залуус үзэл бодол, үйл хөдлөл, ажилч хичээнгүй, залуу хүний эрч хүчээр улс орноо хөгжүүлэхэд гар бие оролцож ирсэн түүхтэй. Хожим буюу 1997 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, жил бүрийн наймдугаар сарын 25-нд “Монголын зулуучуудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн аж.
.
Тэгвэл энэ жилээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын Залуучуудын холбоо хамтран энэхүү өдрийг тэмдэглэж байна. Тиймээс энэхүү өдрийг угтан энэ сарын 12-25-ны хооронд Монгол Улсад Залуучуудын өдрийг тэмдэглэж, цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм.
э
Тухайлбал, “Залуус лиг 2013” сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, Дархан хотод “Залуус хөгжлийн төв”-ийг нээж, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгуулсан. Харин өнөөдөр Залуучуудын өдрийн хаалтын үйл ажиллагаа болсон өдөрлөгийг Чингисийн талбай дээр зохион байгуулж буй. Өдөрлөгийн үеэр залуучуудтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд 30 асар байршуулан өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж байна.
э
Залуучуудын өдрийн хаалтын ажиллагаа болгон өнөө орой 20.00 цагаас бүх оддын нэгдсэн тоглолт зохион байгуулагдана.
2












СЭТГЭГДЭЛ БИЧИХ