
Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Говийн нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хагаст сэрүүсчАлтай, Хангайн уулархаг нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр 13-18 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, зүүн зүгийн нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
Улаанбаатарт үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 13 градус дулаан, харьцангуй чийг 66хувь, агаарын даралт 865гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ