Сэтгэцэд нөлөөлөх ургамлуудыг устгалд оруулжээ
Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй тэмцэх ажлын хүрээнд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамлыг устгажээ.
Энэхүү устгалын хүрээнд Улсын мөрдөн байцаах газар болон Эрүүгийн цагдаагийн газар, орон нутгийн Цагдаагийн газар хэлтсийн алба хаагчид хот суурин газрын ойр орчмын нутаг дэвсгэрийн ойролцоо ургах ургамлуудыг устгах ажил хийж гүйцэтгэсэн байна.
Учир нь устгал хийгдсэн тухайн нутаг дэвсгэрт залуучууд очиж сэтгэцэд нөлөөтэй бодис агуулсан ургамал түүж хэрэглэдэг байсан аж.
Энэ төрлийн ургамлыг устгах ажиллагаа өмнө хийгдэж байгаагүй бөгөөд цаашдаа устгалыг жил бүр зохион байгуулж байхаар болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ