“Нарантуул” ОУХТ-ийн нурангиас 40 мянган ам.доллар олджээ
“Нарантуул” ОУХТ-ийн хүнсний битүү захад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хохирсон иргэдийг хэргийн газарт оруулж, шатсан эд зүйлийг таниулж, хэргийн газрын үзлэг, мөрдөн байцаалтын ажиллагаа хийх зэргээр нийтдээ цагдаагийн 585 алба хаагчид 72 цагийн турш амралтгүй ажиллаж байна.
Тэгвэл өчигдөр тус худалдааны төвийн нэгдүгээр давхрын нурангиас 40 мянган ам.доллар /шатсан байдалтайгаар/, зургаа орчим сая төгрөг бэлнээр олджээ.
Шатсан эд зүйлсийг таниулах болон хохирлын нийт хэмжээг тогтоох шалгалтын ажил үргэлжилж байна. Мөн гал чухам юунаас болж гарсныг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ