Тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин өнөөдөр хөдөлгөөнд оролцохгүй

img

  Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар нийслэлийн Засаг даргын захирамжийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байна.   Өнөөдөр 0 болон тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл 07:00-21:00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Түр хязгаарлалт нийслэлийн авто зам засвар, хот тохижилтын ажлын авто машин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын болон нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор  тоноглогдсон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд үйлчлэхгүй. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дээр 3 сэтгэгдэлд т.ү м.а.й:
с...а...л..аа..вч
2013-08-26
Улаанбаатар хотын иргэн:
сайн байна уу Энэ тэгш сондгойгоор хөдөлгөөн зохицуулах нь хүний эрхэнд халдсан хэрэг гэж үзэж байна. тэгээд ингэж явуулахыг засгийн газар УИХ баталдаг гэж санагдаж байна.Тэрнээс биш хотын дарга ингэж шийдвэрлэх нь буруу гэж үзэж байна. Манайхан нэг туйлширахаараа дэндүү туйлширах юм гэж бодож байна. Тэр түгжрэлд дуртай хүмүүс нь түгжрээд явж байна биз дээ.Татвар төлбөр авах болохоор хамгийн түрүүнд авах юм явах болохоор нэг даргын шийдвэрлэж болохгүй байх гэж бодож байна. Энд хол ойроос явах хүн байна. Яаралтай ажил гарах хүмүүс ч байна. Манайхан баян биш болохоор нэг айл ихэнх нь нэг л машинтай байгаа шүү дээ.
2013-08-26
ЗОЧИН:
Ард түмэн хуулиар олгогдсон эрхээ эдэлмээр байна хэдий болтол хүлцэнгүй байх юм бэ Бат-Үүлийг огцруулах хэрэгтэй байна
2013-08-26
Зочин:
Ингэж хүний эрх зөрчихөө болимоор юмаа зунжин зугаалжчихаад одоо нэг их юм хийдэг улс болоод л хүний эрхийн хуулийг нэг муу хотын дарга захирамж гаргаад хүчингүй болгодог бол хуулиар яахийм бэ ард түмнийг хэтэрхий доромжлох юм даа
2013-08-26