Оюутнууд виза картаараа эмнэлэгт хөнгөлөлттэй үйлчлүүлнэ

img

Оюутнуудын нийтийн тээврээр зорчихдоо хэрэглэдэг карт энэ жил цэнхэр өнгөтэй болсон. Уг картан дээр нууцлалтай наалтыг нааснаар оюутнууд нийтийн тээврээр зорчих эрх нь үүсэх юм. Мөн цэнхэр картаараа “Эрүүл мэндийн төвүүдэд” хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй болох аж.

Нэгдүгээр курсын оюутнуудын хувьд сургуульдаа орсон даруйд сургуулийнхаа оюутны холбоогоор дамжуулан захиалах боломжтой аж. Энэхүү шинэ виза карт нь есдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1-н хүртэл хүчинтэй юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
зарим сургуулийн оюутнууд виза захиалгаас хоцорсон тэд хэзээ,яаж авах вэ
2013-08-26