“Надад мөрөөдөл байдаг” жагсаал болжээ

img

Америкийн нийслэл Вашингтонд алдарт Мартин Лютер Кингийн “Надад мөрөөдөл бий” үг хэлсний 50 жилийн ойд зориулс ан жагсаал болжээ. Жагсаалд хэдэн мянган хүн оролцож Линкольны хөшөө рүү чиглэн явахдаа ажлын шинэ байр гаргах, сонгох сонгогдох эрх, зэвсэгт хяналт тавихыг шаардсан уриа лоозон барьсан байжээ.

Линкольны хөшөөний дэргэд үг хэлсэн хүмүүсийн дунд тус улсын ерөнхий прокурор Эрик Холдер,  өнгөрсөн жил Флоридад буудуулж нас барсан хар арьст хүү Трейвон Мартины эх Сабрина Фултон нар байсан байна.

Мартин Лютер Кингийн алдарт “Надад мөрөөдөл байдаг” үгийн 50 жилийн ойг Америк даяар өргөн тэмдэглэх аж.

1963 оны наймдугаар сарын 28-ны өдөр Мартин Лютер Кинг 250 мянган хүний өмнө Линкольны хөшөөний дэргэд дээрх үгийг хэлсэн билээ. Кинг хүүхдүүдээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаггүй нийгэмд амьдрахыг хүсдэгээ хэлж байв.

Ерөнхийлөгч Барак Обама ирэх лхагва гаригт Лютер Кингийн зогсож байсан тавцангаас ард түмэндээ хандан үг хэлнэ. Түүнтэй хамт ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жимми Картер нар байхаас гадна яг энэ цаг мөчид Америк даяар сүм хийд хонх цохих гэнэ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ