С.Жавхлангийн “монголжингоо” гэргий 29 нас хүрлээ

img

МУГЖ дуучин С.Жавхлангийн гэргий “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэг өнөөдөр 29 нас хүрч байна. Тэрбээр 1984 оны энэ өдөр Архангай аймгийн Булган суманд Гантөгсийн хоёрдахь охин болж мэндэлж байжээ.

Тэрбээр одоогоос таван жилийн өмнө дууны ханхүү гэгддэг МУГЖ С.Жавхлантай гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбосон. Нэлээд дуулиан шуугиан, хэл амтайхан нийлсэн тэдний хувьд оюутан ахуйгаасаа бие биедээ туслаж, дэмждэг байсан гэдэг.

Хамтлагийнхаа хоёр гишүүнээс бие хаа, царай зүсээрээ илүүрхдэг энэ сэргэлэн бүсгүй 2007 онд “Оюутан мисс, мистер” шалгаруулах тэмцээнд түрүүлж миссийн титэм зүүж байсан удаатай. Түүний дараа Флиппин улсад зохиогдсон “Олон Улсын Оюутан мисс, мистер” тэмцээнд оролцож уянгат сайхан уртын дуу, монгол бүжгээ хийж “Авъяаслаг мисс”-ийн шагналыг ч эх орондоо авчирч байсан билээ.

Гэвч сүүлийн үед тэрээр уран бүтээл гэхээсээ илүүтэй сайн ээж, сайн эзэгтэй, сайн хань байхдаа илүү анхаарах болсон гэхэд болно. МУГЖ, дуучин С.Жавхлантай сууж, гэр бүл болсоноос хойш олны нүдэнд ил гараагүй тэрээр саяхан болсон Монгол туургатны ”Хамаг монгол” тоглолтод оролцож байгаа билээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

отгоо:
монголоо үндэс угсаагаа гэсэн зүрх сэтгэлийг чинь дэмждэг шүү танай гэр бүлд аз жаргал баяр баясгалан хүсье хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла
2013-12-05
oogoo:
saihan ohin shv.az jaral hysie
2013-08-27
Tanai ger bvld az jargal sain saixan bvxniig xvsen eröe demjdeg shvv ok:
Tseegi.
2013-08-27
zuirgan bol doo:
Hamtlagiinh ni busad ohidtoi haritsuulaad yugaa hiine??? Ene Odon gej yun ch zuirgan hun be?
2013-08-26
Badamkhorol:
deeree egchtei sh dee yu gj hudlaa bicheed bgaan
2013-08-26