Хоёр гуравдугаар эгнээгээр зорчсон автобусыг торгоно

img

Өнгөрсөн жилээс эхлэн замын түгжрэлийг арилгах нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай болгох үүднээс нэгдүгээр эгнээгээр том оврын автобуснаас бусад тээврийн хэрэгсэл зорчихгүй байх журам хэрэгжүүлсэн. Мөн автобусыг хоёр гуравдугаар эгнээгээр зорчвол торгох арга хэмжээ авахаар болсон билээ.

Гэвч энэ хугацаанд уг журам тийм ч сайн хэрэгжээгүй. Дан ганц жолооч нар ч бус том оврын автобусны жолооч нар өөрсдөө хоёр гуравдугаар эгнээрүү шилжин явж замын хөдөлгөөнд саад учруулсаар байсан юм.

Иймээс Энх тайвны өргөн чөлөөг бүхэлд нь камержуулан нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийн жолоочид, хоёр гуравдугаар эгнээгээр зорчсон автобусны жолооч нарт албан газар, гэрийн хаягаар нь торгуулийн хуудас илгээж байхаар болсон байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эргэх:
ленин клубын уулзварт зүүнээсээ ирээд ураг ш а а эргэж байгаа автобус 1-р эгнээнээсээ эрэгэхгүй биз дээ
2013-08-26
Жирийн цагдаа:
Энэ НЦГ дарга Батжаргалын компани болох Сектик сервисийн бизнес. Сvvлийн 1 жилд цагдаа дандаа энэ компаниас бараа авдаг болсон: камер, машин, симфор, гав, бороохой, замын цагдаагийн эрээн дохиур гээд тоочоод байвал барагдахгvй. Бараа авах болгонд зевхен Сектикд л дандаа бэлэн байдаг. Тэгээд ханахгvй нэмж торгууль авна гээд байдаг!
2013-08-26
Иргэн Батбаяр:
За автобус ч яахав,тэмээнээс тэмдэгтэй юм хойно торгоно гэхээр болчих юм байлгүй. Харин дуртай газраараа зам хөндлөн гардаг,бэлчиж яваа мал шиг сэтгэхүйтэй нөхдүүдээ журамлах цаг болсон байх шүү. Энэ мэт мал шиг хүмүүсээс болж хичнээн олон гэмгүй хүн гэмтэн болсон тоог хянадаг байгууллага байна уу.Төр засгийгхан энэ тоог авч үзээсэй. Явган зорчигчын соёлын хувьсгалыг нэн даруй эхлүүлэхийг нийт ард түмэндээ уриалж,аян явуулахыг хотын даргаас хүсэж байна.
2013-08-26
Taivan:
mash zuv
2013-08-26