А.Шоовдорыг саатуулан шалгаж байна
Төрийн өмчит үйлвэрээс их хэмжээний хөрөнгө мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн Хөтөлийн “Цемент, шохой”-н үйлдвэрийн захирал А.Шоовдор болон Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Б.Баатаржав, Технологийн бодлого эрхэлсэн дэд захирал Д.Валъяхүү нарыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ. Улмаар Б.Баатаржав, Д.Валъяхүү нарыг гадуур байцаах боломжтой хэмээн үзэж батлан даалтад гаргасан байна. Харин А.Шоовдорыг Төв аймгийн цагдан хорих төв хорьж шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ