Баян-Өлгий аймгийн наадам ирэх сард болно
Баян-Өлгий аймагт малын халдварт өвчин гарсантай холбоотойгоор өнгөрсөн долдугаар сард баяр наадмыг нь цуцласан билээ. Тэгвэл тэд ирэх сарын 7-нд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхээр төлөвлөжээ.
Албаны хүний мэдээлж буйгаар өвчний голомт болох Сагсай суманд дахин мал өвчлөөгүй аж. Харин Алтай сумын нутаг Хар нуур орчмоор өвчин дахиж гараагүй ч эрсдэлтэй хэмээн үзэж байгаа юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ