Тэргүүн хатагтай охидын хамт жүжиг үзжээ

img

Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама охидынхоо хамт Бродвейд “Баунтифул руу явсан нь” жүжиг үзжээ. Үзэгчид хатагтайг  алга ташилтаар угтан авсан байна. Жүжгийн дараа хөшигний цаана алдарт жүжигчин Сисели Тайсонтой ярилцжээ. Сисели энэ жил шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарч нэр хүндтэй “Тони” шагнал хүртсэн юм.

Мишель Обама Нью-Йоркт зөвхөн театрт үзвэр үзэх гэж ирээгүй бөгөөд өөрийн санаачилсан “Алив хөдөлцгөөе” төслийн ажилд оролцох юм. Энэ нь таргалалтын эсрэг олон нийтийг уриалсан кампанит ажил юм.

Тэргүүн хатагтай өглөө таван цагт босч гүйдэг ч “хортой” хоол болох фри төмсөнд дуртай гэдгээ хэлсэн аж.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ