Дотуур байрны төлбөр 250-400 мянга төгрөг болжээ
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Их, дээд сургуулиуд орон нутгийн оюутнуудаа хүлээж авахаар дотуур байрны засварын ажлаа хийж эхэлжээ. Энэ жилийн хувьд МУИС-ийн дотуур байрны төлбөр 350 мянга байхаар үнэ тогтоогоод байгаа аж. Мөн ХААИС-ийн дотуур байрны төлбөр 350 мянга, СЭЗДС-ийн оюутны дотуур байрны төлбөр 400 мянган төгрөг болжээ. Харин ШУТИС-ийн оюутны дотуур байрны бүртгэл энэ сарын 27-28-нд эхлэх юм байна. Мөн тус байрны үнэ өнгөрсөн жил 300 мянга байсан бөгөөд энэ жил төлбөрөө нэмэхгүй ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ