Майк Тайсон архинаас хамааралтайгаа хэллээ

img

Дэлхийн супер хүнд жингийн боксчин  Майк Тайсон мансууруулах бодис, архинаас хамааралтайгаа ярьсан байна. Тэрбээр үүнийгээ боксын тэмцээний промоутерээр ажиллах болсон тухай хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.

Тайсон хар тамхи, архинаас болж эрүүл мэнд нь огцом муудсаныг хэлээд “Би муу залуу. Би олон муу зүйл үйлдсэн. Үүнийхээ төлөө уучлалт гуйхыг хүсч байна. Би амьдралаа өөрчилж, өөрийгөө өөрчлөхийг хүсч байна. Эрүүл саруул ухаантай амьдрахыг хүсч байна. Үхэхийн хүсэхгүй байна. Би үхэл амьдралын заагт байна. Яагаад гэвэл би аймшигтай архичин” гэж 47 настай тамирчин ярьсан байна. Түүний ярьснаар тэрбээр архи ууж, мансууруулах бодис хэрэглэхгүй зургаа хоносон аж.

Майк Тайсон 2013 оны наймдугаар сарын 23-нд найз Гэри Жонасын хамт “Iron Mike Production” байгуулж промоутерээр ажиллана гэж мэдэгдээд байгаа билээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ