
Оросын киночдын холбооны дарга, Оскарын хорооны гишүүн, найруулагч Никита Михалков Георгий Данелийн “Кин-за-за” хүүхэлдэйн киног нэр хүндтэй наадамд нэр дэвшүүлэх болно гэжээ.
Тэрбээр “Шинэ гарсан бүх киног үзсэн. Энэ жил ердөө ганц л хувилбар байна. Энэ бол Данелигийн “Кин-за-за”. Агуу найруулагч л ийм түвшний кино хийж чадна” гэж хэлсэн байна. Данелийн кино өнгөрсөн хавар дэлгэцэнд гарсан юм. Тэрбээр “Би Москвагаар алхаж байна”, “Афоня”, Намрын марафон” зэрэг үзэгчдийн танил болсон киногоороо алдартай нэгэн билээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ