Ерөнхийлөгчид Японы парламентын төлөөлөгчид бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Японы парламент дахь Либерал ардчилсан намын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчид бараалхав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэмсэг ноён М.Хаяши тэргүүтэй Японы парламентын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, ноён М.Хаяши Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн захидлыг Монгол УлсынЕрөнхийлөгчид гардуулан өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн захидлыг хүлээн авсандаа талархаж буйгаа ноён М.Хаяшид илэрхийллээ. Японы парламент дахь Либерал ардчилсан намын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.ХаяшиМонгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргээд хоёр жилийн дараа Монголд эргэн айлчилж,Ерөнхийлөгчтэй дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж байв.
Хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдын удахгүй Японд хийх айлчлал ихээхэн ач холбогдолтой гэж Монголын тал үзэж байгаа юм. Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг хоёр тал хамтран боловсруулж байгаа бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Японд хийх айлчлалын үеэргарын үсэг зурна гэж итгэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагааны EPA хөтөлбөрийг ойрын үед байгуулах нь чухал гэж Монголын тал үзэж байгааг дахин илэрхийллээ. Японы хувийн хэвшлийн компаниуд Монголд хөрөнгө оруулахдаа нэлээд судалгаа хийдэг. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд хоёр орны Засгийн газар хоорондын харилцаа, ялангуяа Засгийн газрын шугамаар хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээл Японы хувийн хэвшлийг идэвхжүүлэхэд ихээхэн татах хүч болж үйлчилнэ гэдэгт найдаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэж хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ