RnB, hip hop хөгжимд дуртай залууст зориулсан үдэшлэг болно

img

  RnB, hip hop хөгжимд дуртай залууст зориулсан PREMIUM HIP HOP RnB үдэшлэг хоёр жилийн өмнөөс улирал болгон зохион байгуулагдах болсон. Тэгвэл энэ сарын 30-ны 21.00 цагт 11 дэх удаагийн  PREMIUM HIP HOP RnB үдэшлэг болох гэж байна. “Marshall luxury” клубт болох уг үдэшлэгт  DJ Chin, DJ Zaya нар шилдэг миксүүдээ толилуулна. Мөн энэ үдэш хэн сайн бүжиглэх вэ тэмцээн, лазар шоуны үзүүлбэр гээд олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ