Ерөнхий шүүгч Ц.Зориг БНХАУ-д айлчиллаа

img

  Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жоу Чяны урилгаар энэ  сарын 19-23-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийжээ. Айлчлалын үеэр шүүхийн үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологийн ололтыг хэрхэн ашиглаж буйтай танилцан шүүх хурлын явцыг дуу, дүрс бичлэгийн хэлбэрт буулган хадгалах ажиллагаатай холбоотой туршлага судлахаар харилцан тохиролцсон байна. Мөн харилцан мэдээлэл солилцох, шүүн таслах болон шүүхийн захиргааны ажлын талаар туршлага судлах, Монголын шүүгчдийг БНХАУ-д сургалтад хамруулах талаар харилцан санал солилцож, тохиролцоонд хүрчээ. Дээд шүүхүүдийн хамтын ажиллагааны хүрээнд 2006-2011 онд Монгол Улсын талаас 120 гаруй шүүгч БНХАУ-д мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан бөгөөд цаашид энэ сургалтыг үргэлжлүүлэхээр болсон байна.   Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Ардын Дээд шүүхээс гадна Бээжин хотын Дээд шүүх, Далянь хотын давж заалдах шатны шүүхүүдээр орж, үйл ажиллагаатай нь танилцжээ. Хоёр улсын Дээд шүүхүүд олон жилийн турш найрсаг хамтын ажиллагаатай явж ирсэн бөгөөд 2006 оноос хойших хугацаанд БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч манай улсад 2 удаа, Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч БНХАУ-д 2 удаа тус тус айлчилсан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ